Нөмрөгийн бүсэд гарсан гал түймэр Монгол-Хятадын хилийн дагуу 330 гаруй километр үргэлжилжээ. Хятадын аврах алба долоо хоног ажиллаж, галыг өөрийн нутаг руу нэвтрүүлэхгүй байлжээ.
Энэ онд улсын хэмжээнд 172 ой, хээрийн түймэр гарч, нэг хүн амиа алдаж, хоёр хүн түлэгдэж гэмтсэн.
Хохирол хэр их вэ
Түймэр 1 сая 16 мянга 908 га талбайг хамарсан. 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан тооцоо гарчээ. 12 гэр, 2 байшин, 38 хашаа, 6 тээврийн хэрэгсэл шатсан.
\n
