2026 оны 10-р сарын 14-ний өдөр Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоногийн болон купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжааллаа.
Арилжааны үр дүнд 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.255 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 13.012 хувиар тус тус тогтлоо.
Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 8.75 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалга, купонтой 5 жилийн хугацаатай бондод 8.75 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалга буюу нийт 17.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг ирүүллээ.
Арилжааны үр дүнд нийт 16,692,174,295 төгрөгийн үнийн дүн бүхий 175,000 ширхэг үнэт цаас арилжигдаж, тогтсон хүүгээр амжилттай явагдлаа.
Монголын Хөрөнгийн Бирж энэ удаагийн арилжааг амжилттай зохион байгуулснаа мэдээлэв.
