Онцгой байдлын ерөнхий газраас Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 60 мянган куб метр багтаамжтай терминал агуулах байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд баригдах терминалын агуулахын ажлын явцтай Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян нар танилцлаа.

Терминалын агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахаар судалж байгаа бөгөөд ингэснээр хүн амыг 14-өөс доошгүй хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ.

Дэвшилтэт технологи нэвтрүүлсэн иж бүрэн терминал агуулахыг ашиглалтад оруулснаар нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалт сайжирч гамшиг, халдварт өвчин, цар тахал, хил хаагдах зэрэг эрсдэлтэй нөхцөлд үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн нөөцийн барааны нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн