Өнөөдөр “Because I am a Girl” нэртэй чуулганыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, охидын эрх, аюулгүй байдал, манлайлал болон ирээдүйн сонголтын асуудлаар ярилцлаа. Энэхүү арга хэмжээ нь охидын дуу хоолойг сонсох, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей аравдугаар сарын 11-нийг Олон улсын охидын өдөр болгон тогтоосон бөгөөд 2012 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж ирсэн. Чуулганы зорилго нь охидын эрх, оролцоог дэмжих, тулгамдсан асуудлыг олон нийтэд таниулах, охид өөрсдийн үзэл бодол, хэрэгцээ, мөрөөдлөө илэрхийлэх боломж бүрдүүлэхэд чиглэж байна.

Монголын Сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа “Охид зөвхөн хамгаалалт шаардсан бүлэг биш, амьдрал, гэр бүл, сургууль, нийгэмдээ өөрчлөлт авчрах чадвартай. Тэд аюулгүй орчинд өсөж, өөрийн амьдралын сонголтыг хийх эрхтэй. Бид охидын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн төлөө ажиллаж байна” гэж ярилаа.

Чуулганы үеэр “Би охин болохоор” бичил төслийн уралдаанд шалгарсан таван төслийг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн