Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн Тайгын өвөр хэмээх газарт аравдугаар сарын 8-ны 13:48 цагт бүртгэгдсэн ойн түймрийг маргааш нь буюу 9-ний өглөө 09:15 цагт бүрэн унтраалаа.
Унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар ангийн алба хаагчид болон сумын мэргэжлийн анги оролцсон байна.
Урьдчилсан тооцоогоор түймэрт өртсөн талбай 0.7 га орчим гэж мэдээлэв.
