Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын оролцоог өргөжүүлэх эрх зүйн үндэс бий боллоо. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгаль орчин, барилга, зам тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг салбарын 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн нэгдсэн холбоонд хэрэгжүүлэх боломж нээгдэв.

Ийнхүү төрийн байгууллагууд бодлого боловсруулах болон хяналтын чиг үүрэгтээ төвлөрөх нөхцөл бүрдэж, мэргэжлийн байгууллагууд салбарынхаа мэдлэг, туршлагад тулгуурлан илүү идэвхтэй оролцох боломж өргөжиж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн