Осло дахь Нобелийн хороо энэ оны энх тайвны шагналыг Өмнөд Африкийн иргэн Наванетхем «Нави» Пиллэйд олгохоор болов. Тэрбээр хүний эрхийг хамгаалах ажилтай, 2008–2014 онд НҮБ-ын хүний эрхийн дээд комиссараар ажиллаж байсан бөгөөд Гааг дахь Олон улсын шүүхийн шүүгч юм.

Хорооны дарга Йорген Ватне Фрюднес шагналыг энх тайван болон олон улсын эрх зүйг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг нь үнэлж өгч байгаагаа хэлсэн.

Энэ жилийн жагсаалтад 287 хүн орсон. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын нэр ч тэнд байжээ.

Шагналыг 1901 оноос эхлэн гардуулж ирсэн. Эхний эзэд нь Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Швейцарын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Анри Дюнан болон «Энх тайван, эрх чөлөөний лиг»-ийг үндэслэгч, Францын улс төрийн зүтгэлтэн Фредерик Пасси нар байв.

Өнгөрсөн онд Венесуэлийн сөрөг хүчний улстөрч Мария Корина Мачадо энэ шагналыг авсан. 2024 онд цөмийн зэвсгийг хураахын төлөө тэмцдэг Японы Nihon Hidankyo холбоо, 2023 онд Ираны хүний эрх хамгаалагч Наргес Мохаммади хүртсэн байдаг.

Анагаах ухаан, физик, хими, утга зохиолын шагналыг Шведийн нийслэл Стокхольмд, энх тайвны шагналыг Норвегийн нийслэл Ослод гардуулдаг.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн