Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Либерал намын сенатч Флавиу Болсонару тэргүүлж, одоогийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай аравдугаар сарын 25-ны хоёрдугаар шатанд үлдлээ. Сонгуулийн дээд шүүх саналын хуудсын 97.36 хувийг тоолсны дараа энэ үр дүнг зарласан.

Ф.Болсонару 47.42 хувь буюу 55 038 846 санал авчээ. Лула да Силва 44.70 хувь буюу 51 886 308 саналтай удаалсан. Нэр дэвшигчдийн аль нь ч 50-иас дээш хувь авч чадаагүй тул ялагч хоёрдугаар шатанд тодорно.

Флавиу Болсонару Бразилын Либерал намаас нэр дэвшсэн сенатч. Лула да Силва тус улсын одоогийн ерөнхийлөгч. Лулагийн засгийн газар сонгуулийн өмнөхөн халамжаа нэмсэн тухай Голмедээ өмнө нь мэдээлсэн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн