Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Морь жилийн эхний барилдааны цахим бүртгэл эхэлжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан энэ сарын 27-нд 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор товоо зарлажээ.

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд найм давж түрүүлсэн Улсын заан М.Лхагвагэрэл 1550 оноо нэмж, чансааны 23 дугаарт бичигдэж эхэлсэн.

Бөхчүүдийн шинэчилсэн чансааг дараах нэр бүхий бөхчүүд тэргүүлж байна.

  • Э.Батмагнай – Улсын арслан
  • Н.Амгаланбаатар – Аймгийн хурц арслан
  • Ц.Бямба-Отгон – Улсын арслан
  • Б.Бат-Өлзий – Улсын заан
  • С.Сүхбат – Улсын заан
  • Д.Алтанцоож – Аймгийн хурц арслан
  • М.Баяржавхлан – Аймгийн арслан
  • О.Хангай – Улсын аварга
  • Б.Даваа-Очир – Улсын начин
  • Б.Зоригтбаатар – Улсын харцага

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн