Гадаад харилцааны яамны Консулын хэлтэс 2026 оны аравдугаар сарын 7-нд ОХУ-ын Эрхүү мужид зорчиж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахихыг зөвлөлөө.

Шалтгаан нь тус мужид гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдож, нэг иргэн нас барсан тухай мэдээлэл. Үүнийг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны алба гаргасан гэж ГХЯ мэдэгджээ.

Эрүүл мэндийн яам Эрхүүгийн тохиолдлын дараа Монголд үүсэх эрсдэлийг бага гэж үнэлсэн. Гэсэн ч яам Эрхүү мужид зорчиж буй, зорчихоор төлөвлөж буй болон ойролцоо суурьшсан иргэдийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагахыг уриалж байна.

Консулын зөвлөгөө, мэдээлэл хэрэгтэй бол доорх утсаар холбогдоно.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам: +7 495 690 67 92. ЭСЯ-ны Консулын хэлтэс: +7 499 241 15 48.

Кызыл хот дахь Ерөнхий консулын газар: +7 3942220430.

Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар: +7 395 234 2145.

Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газар: +7 3012 22-04-99.

Эдгээр шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой гэж ГХЯ-ны Консулын хэлтсээс мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн