Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр үйл ажиллагааны эрсдэлийн түвшинд тааруулан зөвшөөрлийн ангиллыг шинэчилжээ. 23 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлд, найман энгийн болон тусгай зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд шилжүүлсэн. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх ажил мөн тусгай зөвшөөрлөөс энгийн зөвшөөрлийн зохицуулалтад орсон.

Ингэснээр эрсдэл багатай үйл ажиллагаанд тавих зохицуулалтын ачаалал буурч, төрийн үйлчилгээ илүү шуурхай, үр ашигтай болох нөхцөл бүрдэж байна. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг энгийн зөвшөөрөлд шилжүүлсэн тухай өмнө нь тусад нь мэдээлсэн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн