Олон улсын олимпын хорооны хэвлэлийн алба аравдугаар сарын 6-нд Австралийн Брисбен хотод болох 2032 оны зуны олимп, паралимпын наадмын бэлгэдлийг танилцуулсан. Ягаан какаду олимпыг, цагаан залаат какаду паралимпыг илэрхийлнэ. Хоёр шувуу Квинсленд муж улсад нутагладаг бөгөөд сониуч, хөгжилтэй зангаараа танигддаг.

2032 оны зуны олимпын наадам 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ. Паралимпын наадам 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-ны хооронд болно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн