Америкийн бизнесмэн Илон Маскийн хөрөнгө 2026 оны аравдугаар сарын 5-нд дахин 1 их наяд ам.доллараас давсан гэж Forbes мэдээлэв. Tesla болон SpaceX-ийн хувьцаа өссөнөөр түүний хөрөнгө аравдугаар сарын 2-ноос хойш 30.6 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүн хэвээр байгаа бөгөөд хоёрдугаарт бичигдэж буй Жефф Безосын 371.5 тэрбум ам.долларын хөрөнгөөс хол түрүүлж байна.

Forbes-ийн тооцоогоор даваа гарагт арилжаа нээгдсэний дараа хоёр компанийн хувьцааны үнэ өсөж, Маскийн хөрөнгө 1 их наяд ам.долларын босгыг дахин давжээ. Өмнө нь SpaceX хувьцаагаа олон нийтэд санал болгосны дараа тэрбээр зургаадугаар сард анхны их наядтан болсон. Удалгүй хоёр компанийн ханш буурахад энэ статусаа алдсан байна.

Сүүлийн өдрүүдэд Tesla болон SpaceX-ийн хувьцаа өсөж, хөрөнгө нь 1 их наяд ам.долларын босгод дахин ойртсон гэж эх сурвалж тэмдэглэжээ. Аравдугаар сарын 2-нд Tesla-гийн автомашины гуравдугаар улирлын нийлүүлэлт шинжээчдийн таамаглалаас давсны дараа Маскийн хөрөнгө 61 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна.

Аравдугаар сарын 5-ны өглөө Tesla-гийн хувьцаа 1 гаруй хувиар, SpaceX-ийнх 5 гаруй хувиар өсөж, нэгж хувьцаа 167 ам.долларт хүрчээ. Morgan Stanley-ийн шинжээчид SpaceX-ийн хувьцааг хэт хямд үнэлэгдсэн гэж үзсэн, мөн өнгөрсөн долоо хоногт Starship хөлөг анх удаа тойрог замд амжилттай гарсан нь ханш өсөхөд голлон нөлөөлсөн гэж мэдээлсэн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн