ОПЕК+-ийн гишүүн орнууд ирэх 11 дүгээр сард газрын тосны олборлолтын одоогийн хэмжээг хэвээр хадгалахаар тохиролцжээ. Шийдвэрийг Саудын Араб, ОХУ, Ирак, Кувейт, Казахстан, Алжир, Оман гэсэн долоон улсын төлөөлөгчдийн цахим уулзалтаас гаргасан байна.
Энэ тухай opec.org цахим хуудсанд мэдээлснийг Kazinform агентлаг Вена хотоос 2026 оны аравдугаар сарын 5-нд дамжуулав.
Ингэснээр есдүгээр сард тогтоосон олборлолтын квот хэвээр үлдэнэ. Эдгээр улс хоёр сар дараалан олборлолтоо нэмэхгүй байхаар шийдвэрлэж байна.
Уулзалтад оролцогчид дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөлийг цаашид анхааралтай ажиглаж, хамтын ажиллагааны гэрээгээ мөрдөхөө баталжээ. Долоон улсын дараагийн уулзалт энэ оны 11 дүгээр сарын 1-нд болно.
Мөн мэдээллээр, G7-гийн орнууд стратегийн нөөцөөсөө 100 сая баррель газрын тосыг зах зээлд гаргахаар шийдвэрлэсэн бол Саудын Араб “Дорнод–Өрнөд” хоолойгоор нефть дамжуулж эхэлжээ.
