Монголын хөрөнгийн бирж аравдугаар сарын 5-нд нийт 21,886,981,412 төгрөгийн арилжаа зохион байгууллаа.
Энгийн арилжаагаар 59 хувьцаат компанийн 1,146,755 ширхэг хувьцаа 790,078,971 төгрөгөөр арилжаалагдсан. Үүнээс 27 компанийн ханш өсөж, 20 компанийн ханш буурсан, 12 компанийн ханш тогтвортой байв.
Хамгийн өндөр өсөлттэйд Авто зам ХК (AAR, +14.98%), Тавилга ХК (TVL, +14.96%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU, +14.53%) багтсан. Хамгийн их уналттайд Хөх ган ХК (HGN, −14.86%), Сор ХК (SOR, −14.41%), Худалдаа хөгжлийн банк (TDB, −4.38%) орсон.
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 14,363 ширхэг нэгж эрх 12,984,632 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч захын 3,400 ширхэг үнэт цаас 340,816,670 төгрөгөөр арилжаалагджээ. Багцын арилжаагаар 30,000,000 ширхэг үнэт цаас 10,500,000,000 төгрөгөөр гарсан.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц, 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,064,000 юань буюу 8,615,444,480 төгрөгөөр, “Монголросцветмет” ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц, 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,656,659 төгрөгөөр арилжаалагдсан.
ТОП-20 индекс 0.14%-иар буурч, 66,748.05 нэгж болсон. Зах зээлийн үнэлгээ 16,723,274,004,308 төгрөг боллоо.
