ПАРИС, 2026 оны аравдугаар сарын 3 /ТАСС/. Үндэстнүүдийн лигийн хэсгийн шатны III тойрогт Францын шигшээ Италитай 1:1-ээр тэнцлээ.

Сен-Денид болсон тоглолтод Майкл Олисе 55 дахь минутад гоол оруулсан бол Алессандро Бастони 68 дахь минутад хариу гоол хийв. 85 дахь минутад Францын хамгаалагч Дайо Упамекано улаан хуудас аван талбайгаас хөөгджээ.

Ийнхүү Зинедин Зиданы удирдсан Франц өөрийн талбайд анхны тоглолтоо тэнцээгээр өндөрлөв. Өмнөх хоёр тоглолтод францчууд Туркийг 1:0, Бельгийг 1:0 харьцаагаар талбайд нь хожсон юм.

Долдугаар сараас Францын шигшээг дасгалжуулж буй Зидан 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Италийн Марко Матераццийг мөргөснөөр улаан хуудас авч, талбайгаас хөөгдөж байв.

I хэсгийн нөгөө тоглолтод Бельги Туркийг 3:0-ээр хожсон. Одоо Франц 7 оноогоор хэсгээ тэргүүлж, Бельги 6, Итали 4, Турк 0 оноотой байна.

Тавны өдрийн дараагийн тойрогт Франц Бельгийг, Итали Туркийг гэртээ хүлээн авна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн