Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны аравдугаар сарын 2-нд гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар нар гарын үсэг зурав. Ёслолд Ерөнхий сайд Н.Учрал, FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд FIFA цэнгэлдэх хүрээлэнг төлөвлөх, барьж байгуулахад техникийн зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ.

Хамтын ажиллагаа нь хөлбөмбөгийг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыг дэмжих, цаашид олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн