АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет есдүгээр сарын 30-нд Виржиниа муж дахь Куантикогийн баазад хэлсэн үгэндээ “Меридиан” төслийг зарлав. Төслийг Илон Маск, батлан хамгаалахын “Anduril” компанийг үүсгэн байгуулагч Палмер Лаки, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингрич нар хамтран ахална. Ажлыг Батлан хамгаалах яамны судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан дэд сайд Эмил Майкл удирдана.
Төсөл 120 хоног үргэлжилнэ. Оролцогчид ойрын жилүүд болон хэдэн арван жилийн дараах байлдааны орчныг судалж, АНУ-ын Зэвсэгт хүчинд ямар технологи, чадавх шаардлагатайг тодорхойлох ёстой. Хегсет төсөл шинэ бодлогын баримт бичиг боловсруулахгүй, Пентагонд цаашид эзэмшиж, хөгжүүлэх чиглэлийг илрүүлэхэд чиглэнэ гэж мэдэгджээ.
Технологи, бизнес, шинжлэх ухаан, үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг ажилд татан оролцуулна. Хугацаа дуусахад баг судалгааныхаа дүгнэлт, ирээдүйтэй технологийг боловсруулах, турших, нэвтрүүлэх саналаа танилцуулна.
Мөн үеэр Хегсет генерал, адмиралын орон тоог 20 орчим хувиар бууруулах төлөвлөгөөгөө дурджээ.
