«Монголын хөрөнгийн бирж» ХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар тушаалаар «Бодь даатгал» ХК-ийн оноосон нэр болон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Шийдвэрийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, «Монголын хөрөнгийн бирж» ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, «Үнэт цаасны бүртгэлийн журам»-ын 18 дугаар зүйлийн 18.4, «Бодь даатгал» ХК-ийн 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 26/06 дугаар тогтоол болон 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1391 дугаар албан хүсэлтэд үндэслэн гаргажээ.

Биржийн үнэт цаасны бүртгэлд BODI/554 кодтой бүртгэгдсэн «Бодь даатгал» хувьцаат компанийн оноосон нэрийг «Богд даатгал» хувьцаат компани болгон өөрчиллөө.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн