Вашингтон, 2026 оны есдүгээр сарын 30 /ТАСС/. АНУ, Ираны харилцаанд дипломат ахиц гаргах зорилгоор Катарын зуучлагчид энэ долоо хоногт оролдлого хийсэн ч амжилтгүй болжээ. Талуудын аль нь ч буулт хийхэд бэлэн биш байгаа тул хэлэлцээ мухардалд орсон гэж Axios эх сурвалжуудаа эшлэн мэдээлсэн байна.

Хэлэлцээнд дорвитой ахиц гарахгүй байгаа нь хоёр талыг цэргийн ажиллагаагаа сэргээх шийдвэрт хүргэж болзошгүйг эх сурвалжууд онцолжээ. Axios-ын мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн дараа цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх тушаал өгч магадгүй байна.

Катарын албаны хүмүүс дипломат аргаар зохицуулах оролдлогоо үргэлжлүүлэх боловч хоёр талын байр сууринд сэтгэл дундуур байгаа аж. Есдүгээр сарын 28-нд болсон уулзалтаар Ираныг бүслэн хаасан арга хэмжээг цуцлах, Иран цөмийн хөтөлбөрийн асуудлаар буулт хийх тухай Катарын харилцан буултын саналыг хэлэлцжээ. Уулзалтад АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс оролцсон байна.

Гэвч зөвлөлдөх уулзалтаар дорвитой ахиц гараагүй гэж Axios-ын эх сурвалж мэдээлжээ.

«Хэлэлцээ мухардалд орсон. Ираны тал АНУ-ын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй шаардлага тавьж байгаа бол АНУ өөрийгөө хэлэлцээнд давуу байр суурьтай гэж үзэж, буулт хийх шаардлагагүй гэж үзэж байна» хэмээн эх сурвалж хэлжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн