Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригес НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлэхдээ улсдаа сонгууль явуулна гэж мэдэгдэв. Гэхдээ санал хураалт хэзээ болохыг тодорхойлоогүй байна.

Түүний хэлснээр Засгийн газар сонгуульд бүх тал тэгш оролцох нөхцөлийн талаар сөрөг хүчний төлөөлөлтэй улс төрийн яриа хэлэлцээ эхлүүлжээ. Сонгуулийн хугацааг Венесуэлийн ард түмэн тогтоох бөгөөд төрийн байгууллагууд оролцоог хангаж, үйл явцыг ил тод явуулахад бэлтгэнэ гэж Родригес хэлсэн байна.

Николас Мадурог АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр нэгдүгээр сард баривчилсны дараа Родригес түр ерөнхийлөгч болсон. Тэрбээр НҮБ-ын чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай товч уулзаж, Венесуэлийн улсын өрийн бүтцийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн тухай Al Jazeera мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн