Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон төрийн дэмжлэг, урамшуулал болон Засгийн газраас төлсөн зээлийн хүүгийн татаасыг судалж буй УИХ-ын ажлын хэсэг есдүгээр сарын 23-нд хуралдав.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсэг гурав дахь хуралдаанаараа салбарын яамны мэдээллийг сонсож, ерөнхий хяналтын сонсголд зориулан шинжээчдийн бэлтгэсэн тайлантай танилцлаа.
Хуралдаанд УИХ-ын гишүүд М.Мандхай, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, А.Ундраа, Б.Уянга нар оролцсон гэж Байнгын хороо мэдээлэв. Ажлын хэсэг дэмжлэг, татаасын хэрэгжилт болон үр дүнг сонсголын хүрээнд авч үзэж байна.
