Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилддаг М.Цэндбазар, О.Оюунчимэг нар Арабын Нэгдсэн Эмират Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор болжээ.

Өдгөө 18 настай М.Цэндбазар 2025 онд өсвөр үеийн дэлхийн аварга болж, энэ жилийн Душанбегийн Их дуулга тэмцээнд долдугаар байр эзэлсэн байна.

О.Оюунчимэг энэ онд Чиндаогийн Гран при тэмцээнд тавдугаар байрт шалгарчээ. Хоёр тамирчин ирэх сард болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдахаар төлөвлөсөн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн