1343 (ЗГХБ-Б-26-521) кодтой Засгийн газрын хямдруулалттай өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөрийг барагдуулсан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Тус үнэт цаас нь нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 26 долоо хоногийн хугацаатай байжээ. Нийт 50 мянган ширхэг үнэт цаасны үнийн дүн таван тэрбум төгрөг болсон байна.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2026 оны есдүгээр сарын 22-ны А/427 дугаар тушаалаар уг үнэт цаасыг биржийн бүртгэлээс хасжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн