Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ. Үзэсгэлэнд түүний уран бүтээлийн замналын өөр өөр үед туурвисан 70 гаруй бүтээлийг дэлгэсэн байна.

Энд дүрслэх урлагийн сургуульд суралцаж эхэлсэн үе, Москва дахь оюутан ахуй цаг болон сүүлийн жилүүдийн бүтээлүүд багтжээ. Уран бүтээлч хүүхэд наснаас өнөөдрийг хүртэлх бодол, мэдрэмж, төсөөллөө реалист уран зургийн өөрийн хэллэгээр илэрхийлснээ хэлэв.

С.Баярбаатар өмнө нь Москва хотод хоёр удаа, мөн Ирланд, Польш, Нидерландад бүтээлээ толилуулж байжээ. Энэ удаагийнх нь Монголд гаргаж буй хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм.

Музейн захирал П.Байгалмаа уран бүтээлчдийн өв, туршлага, бүтээлийг системтэй баримтжуулж, судалж, урт хугацаанд дэмжих шаардлагатайг онцоллоо.

“Сэтгэлийн аяс” үзэсгэлэн есдүгээр сарын 27 хүртэл олны хүртээл болно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн