Гандантэгчинлэн хийдийн Гунгаачойлин дацангийн баруун талын модыг хүмүүс тойрон залбирч, хүслээ шивнэдэг уламжлал тогтжээ. Сүүлийн үед уг модыг цахилгааны шон байсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан тул түүхийг нь тодруулсан байна.

Хийдийн түүх, ахмад лам нарын яриагаар энэ нь хоёр зуу гаруй жилийн өмнө байгуулсан Гунгаачойлин дацангийн гол дуганы найман тулгуурын нэг байжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр дацанг нураахад баруун урд талын багана үлдсэн гэж Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны дарга Ч.Бямбажаргал ярив.

Түүний хэлснээр 1950–1960-аад онд ойр орчимд байрлаж байсан цэргийн ангиуд өндөр модыг гэрлийн шон болгон ашиглаж байсан тул энэ баганыг мөн цахилгааны шон болгосон байхыг үгүйсгэхгүй.

Хэн нэгэн албан ёсоор шүтэхийг уриалаагүй ч хүмүүс хуучин дацангаас үлдсэн баганыг сүсэглэн тойрч, хүслээ хэлдэг болсон байна. Ийнхүү уг мод сүмийн түүхэн дурсгал болон олон нийтийн итгэл үнэмшлийн нэг хэсэг болжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн