Цахим орчинд нэр бүхий иргэдийг ХДХВ-ийн халдвартай хэмээн дурдсан бичлэг тархсантай холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төв тайлбар гаргалаа.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр энэ онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон бөгөөд олон нийтийн сүлжээнд түгээсэн нэрсийн жагсаалт бодит мэдээлэл биш байна. Бичлэгт нэр нь дурдагдсан иргэд ч мэдээллийг үгүйсгэжээ.
Хүний эрүүл мэндийн мэдээлэл хуулиар хамгаалагддаг тул албан ёсны эх сурвалжаар баталгаажаагүй нэрсийг дахин түгээхгүй байхыг анхааруулж байна.
