УИХ-ын дарга С.Бямбацогт болон Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, парламентын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын талаар санал солилцлоо.
Хэлэлцээгээр шууд нислэг, визийн нөхцөл, Оюутолгойн ногдол ашиг, хөрөнгө оруулалт болон Австралийн Засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэх асуудлыг хөндөв.
Монголын тал Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхэд дэмжлэг хүсжээ. Милтон Дик холбогдох байгууллагын арга хэмжээний мэдээллийг Монголын талд хүргэж ажиллахаа мэдэгдсэн байна.
