ОХУ-ын парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр “Нэгдсэн Орос” нам 58 орчим хувийн санал авч, Төрийн Думын суудлын дөрөвний гурваас илүүг бүрдүүлэхээр боллоо.
Урьдчилсан тооцоогоор Коммунист нам 40, Либерал ардчилсан нам 25, “Шинэ хүмүүс” нам 20 суудал авах төлөвтэй байна. Дайныг эсэргүүцдэг “Яблоко” нам суудал авч чадаагүй гэж Сонгуулийн төв хороо мэдээлжээ.
Олон улсын ажиглагчдыг уриагүй болон сөрөг хүчний оролцоотой холбоотойгоор Европын байгууллагууд сонгуулийн орчныг шүүмжилсэн байна.
