“ТЭСО Фүүдс Парк” ХХК “Хөсөг трейд” ХК-ийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэх 59,158 ширхэг хувьцааг худалдан авах санал гаргалаа. Нэгж хувьцааны санал болгож буй үнэ 41,960 төгрөг байна.
Худалдан авах санал 2026 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 26 хүртэл үргэлжилж, төлбөр тооцоог аравдугаар сарын 28-нд хийхээр товложээ.
Саналын андеррайтераар “Апекс Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн сувгаар авах боломжтой.
