Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтын бүртгэл есдүгээр сарын 22-нд эхэллээ. Шаардлага хангасан иргэд хүсэлт, баримт бичгээ аравдугаар сарын 22-ны 17:30 цаг хүртэл шуудангаар ирүүлнэ.

Материалд анкет, иргэний үнэмлэх болон боловсролын дипломын хуулбар, ажил эрхлэлтийг нотлох баримт, тодорхойлолт багтана. Бүртгэл хаагдсанаас хойш ажлын таван өдрийн дотор оролцуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Материалыг Төрийн ордон дахь Хууль зүйн байнгын хорооны Ажлын албанд хүлээн авна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн