Хятадын цэргийн өндөр албан тушаалтнууд Жан Юшя, Лю Жэньли нарыг Коммунист нам болон Ардын чөлөөлөх армийн эгнээнээс хассан гэж Reuters мэдээлэв.

Жан Юшя Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Лю Жэньли тус зөвлөлийн гишүүн бөгөөд Нэгдсэн штабын газрын даргаар ажиллаж байжээ. Тэднийг нэгдүгээр сараас шалгаж, наймдугаар сарын сүүлээр Цэргийн төв зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлсөн байна.

Хятадын Улс төрийн товчоо тэднийг улс төр, эдийн засгийн зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан болон авлигын хэрэгт буруутгасан гэж мэдээлжээ. Мөн намын чиг шугамаас хазайж, бүлэглэл үүсгэсэн гэх үндэслэл дурдсан байна.

Ши Жиньпин 2012 онд эрх барьж эхэлснээс хойш төр, нам, армийн хүрээнд авлига, сахилгын зөрчлийн эсрэг өргөн ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд уг ажиллагаа цэргийн удирдлагад түлхүү чиглэжээ.

Энэ талаар Хятадын албан ёсны мэдээлэлд дурдсан гол үндэслэлүүдийг мөн танилцуулсан байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн