Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 21 //. Өнөөдөр болох үйл явдал

Дэлхийн энх тайвны өдөр тохиож байна.

11:00 цагт: Дээд шүүхийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар ерөнхий шүүгчид өргөдөл гаргаж байгаа талаар өмгөөлөгч Хангарьд ордонд мэдээлэл хийнэ. 

16:00 цагт: Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

16:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт” галерейд болно.

-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч эхэлнэ.

-“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна. 

Орон нутагт:

Завхан: Нэгдсэн эмнэлэгт улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийнэ.

Үзэсгэлэн:

-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Монгол-Канадын бизнес форум”-ыг Торонто хотноо 4 дэх жилдээ зохион байгуулна.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн