ХОНКОНГ, 2026 оны есдүгээр сарын 17 /Xinhua/. Дэлхийн санхүүгийн төв болсон хотуудыг эрэмбэлдэг “Global Financial Centres Index”-т Хонконг дэлхийд гуравдугаар байраа,  Ази-Номхон далайн бүсэд тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байгааг лхагва гарагт нийтлэгдсэн Их Британи, Хятадын судалгааны төвүүдийн тайланд дурджээ. 

Их Британийн “Z/Yen Group” болон Шэньжэнь хот дахь Хятадын хөгжлийн институтийн хамтран гаргасан Дэлхийн санхүүгийн төвүүдийн 40 дэх удаагийн индекст 117 санхүүгийн төвийг үнэлжээ. Тайланд дурдсанаар, Хонконг нийт үнэлгээгээр 756 оноо авсан байна. 

Хонконг финтек үйлчилгээний үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх байраа хадгалсан байна. Түүнчлэн өрсөлдөх чадварын таван үндсэн үзүүлэлтээр өндөр үнэлгээ авчээ. Тухайлбал, “санхүүгийн салбарын хөгжил” үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдсэн бол “хүний капитал” үзүүлэлтээр хоёрдугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байна. Мөн “бизнесийн орчин” болон “дэд бүтэц” үзүүлэлтээр хоёрдугаар байр луу ахижээ.

Санхүүгийн янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийн үнэлгээгээр Хонконг мөн өндөр оноо авчээ. Тус хот “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаагаар” зэрэглэл ахиж дэлхийд тэргүүлж эхэлсэн бол, “даатгал” болон “санхүүгийн” салбарын үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.

Хонконг нь тогтвортой байдалд тулгуурлан өсөлтийг дэмжиж, улмаар өсөлтөөр дамжуулан тогтвортой байдлаа бэхжүүлэх зарчмыг үргэлжүүлэн баримталж, санхүүгийн салбарын одоо байгаа давуу талуудаа улам өргөжүүлнэ гэж Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн засгийн газрын төлөөлөгч хэлжээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн