СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 17 /Yonhap/. Өмнөд Солонгосын хөвгүүдийн “Stray Kids” хамтлагийн гишүүн Феликс төрсөн өдрөөрөө хүүхдийн эмчилгээнд зориулан, мөн Балбад болсон үерийн гамшагт нэрвэгсдэд тусламж үзүүлэх ажиллагаанд 300 сая вон буюу 222 мянга орчим ам.доллар хандивласан тухай түүний харьяалагддаг агентлаг мэдээлсэн байна. Феликсийн төрсөн өдөр мягмар гарагт тохиожээ.

“JYP ”-ийн мэдээлснээр дуучин, рэппер Феликс хорт хавдар туссан хүүхдүүдэд туслах зорилгоор Самсунгийн нэгдсэн эмнэлэгт, мөн орлого багатай гэр бүлүүдийн өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд дэмжлэг үзүүлэхээр Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт тус бүр 100 сая вон хандивласан байна. 

Тэрбээр мөн “Books International” ашгийн бус байгууллага болон ЮНИСЕФ-ийн Солонгос дахь хорооны зурагт номын аянд, мөн Балбад болсон үерийн гамшагт нэрвэгсдэд тусламж үзүүлэх ажиллагаанд тус бүр 50 сая вон хандивлажээ.

Феликс хандив нь хүүхдүүдэд бага ч гэсэн дэм болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, тэднийг итгэл найдвараар дүүрэн өдрүүдийг өнгөрүүлээсэй хэмээн хүсэж байгаагаа хэлсэн байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн