АНУ-ын Лос Анжелес 2028 зуны олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох “Будапешт” их дуулгын эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн -66кг /жин/-д ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн амжилт гаргаад байна. Мөн эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван шагнал гардуулж тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүсэн гарын бэлэг гардуулсан байна. Ингээд Гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн амжилтуудаас дурдаж байна. Тэрбээр 2024 оны ДАШТ-ий “D” хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лаборде, шигшээ 16-д Израилын Шира Ришони, шөвгийн наймд Португалын Катарина Кошта, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж шигшээд шалгарсан. Шигшээд Италийн Ассунта Скуттог цаг дуусахаас 7 секундын өмнө вазари үнэлгээгээр ялж, Дэлхийн аварга болжээ. Монгол Улсын Жүдо бөхийн дэлхийн аварга болсон зургаа дахь, эмэгтэй гурав дахь тамирчин юм.

Мөн тэрбээр “Парис-2024” Олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэй -48 кг-ын жинд баридаж эхний тойрогтоо Мальтагийн Катрына Эспоситог ялснаар шөвгийн 16-д үлдэж дараагийн тойрогтоо Австрийн Катарина Танзертай барилдаж 18 секундэд цэвэр ялаад шөвгийн 8-д үлдлсэн. Мөн дараагийн учраа Парагвай улсын Нарваез Габриелаг өчиж ялснаар шөвгийн дөрөвт үлдсэн. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.

Б.Баасанхүү Олимпын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай өрсөлдөж, ялагдсанаар “Парис-2024” Олимпын наадмын мөнгөн медальтан болсон.

Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд тав дахь мөнгө, түүн дотроо эмэгтэй  жүдочдын олимпын мөнгөн медальтай хоёр дахь бөх болсон байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн