БЕРЛИН, 2026 оны есдүгээр сарын 14. /ТАСС/. АНУ-ын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг финалын тоглолтод Францын багийг 97:79 харьцаагаар хожсоноор Германд болсон ДАШТ-д түрүүллээ.   

Хүрэл медалийн төлөөх тоглолтод Испанийн сагсан бөмбөгчид Германы багийг 81:58 харьцаагаар буулган авсан байна. Өмнө нь АНУ, Францын багууд Парисын Олимпын финалд тоглож, америкчууд 67:66-аар хожсон билээ.

Ийнхүү АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-д 5 дахь удаагаа дараалан түрүүлснээс гадна тус тэмцээнд 36 тоглолт дараалан хожигдолгүй явж байна. Хамгийн сүүлд тус баг 2006 оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Оросын шигшээд 68:75-аар хожигджээ.

Францын баг анх удаа ДАШТ-ий финалд шалгарсан бөгөөд өмнө нь 1953 онд хүрэл медаль хүртэж байв.

Оросын шигшээ баг 2022 оноос хойш олон улсын тэмцээнүүдэд оролцохгүй байгаа юм. Тус баг 1998, 2002, 2006 онуудад ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Мөн тус тэмцээнд 6 удаа түрүүлсэн нь хоёр дахь үзүүлэлт юм. Түүнчлэн Бразилын баг 1994 онд, Австралийн баг 2006 онд ДАШТ-д түрүүлж байв.

Дараагийн ДАШТ 2030 онд Японд болно. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн