НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 14 /TASS/. Германы теннисчин Александр Зверев, Казахстаны тамирчин Елена Рыбакина нар “US Open” тэмцээнд түрүүлснээр теннисний түүхэнд албан ёсны тэмцээнээс хамгийн их мөнгөн шагналыг хүртсэн тамирчид болжээ.
“US Open” тэмцээний эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тоглогч тус бүр 5.5 сая ам.долларын шагнал хүртжээ. Харин финалд хожигдсон Америкийн теннисчин Бен Шелтон, Беларусийн теннисчин Арина Соболенко нар тус бүр 2.8 сая ам.доллар хүртсэн байна.
Хамгийн их мөнгөн шагнал хүртсэн амжилтыг өмнө нь Испанийн теннисчин Карлос Алькарас, А.Соболенко нар эзэмшиж байв. Тэд 2025 оны “US Open” тэмцээнд түрүүлж, тус бүр 5 сая ам.долларын шагналын эзэн болжээ.
Харин хамгийн өндөр мөнгөн шагналын дээд амжилтыг Италийн теннисчин Янник Синнер эзэмшдэг. Тэрбээр 2024, 2025 онд Саудын Арабт болсон үзүүлэх тоглолтын тэмцээнд түрүүлж, тус бүрд 6 сая ам.долларын шагнал авсан байна.
“US Open” бол улирлын сүүлчийн “Их дуулга”-ын тэмцээн бөгөөд хатуу хучилттай талбайд зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээний шагналын сан теннисний түүхэнд байгаагүй их буюу 108 сая ам.долларт хүрсэн байна.
