НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 12 /ТАСС/. Нью-Йорк хотноо болж буй АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний /US Open/ хагас шигшээ тоглолтод Германы тамирчин Александр Зверев Оросын теннисчин Карен Хачановыг хожсоноор аваргын төлөө тоглохоор тунаж үлдлээ.

Тэмцээний чансааны нэгдүгээрт бичигдсэн Зверев өрсөлдөгчөө 6:3, 7:6 (9:7), 7:6 (8:6) харьцаагаар буулган авчээ. Тэрбээр 13-ны өдөр АНУ-ын 23 настай залуу теннисчин Бен Шелтонтой аваргын төлөө тоглоно. Их дуулгын тэмцээнд оролцож байгаагүй Б.Шелтон хагас шигшээд эх орон нэгт Фрэнсис Тиафог 6:4, 3:6, 3:6, 5:7 харьцаагаар хожжээ.

Өдгөө 29 настай А.Зверев дэлхийн чансааны 2 дугаарт бичигдэж байгаа бөгөөд Эрэгтэй теннисчдийн холбооны /АТР/ ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 25 удаа түрүүлээд байна.

Их дуулгын тэмцээнүүдийн финалд тэрбээр 6 дахь удаагаа шалгарч байгаа нь энэ бөгөөд 2026 оны Roland Garros-т түрүүлсэн юм. Мөн Токиогийн Олимпоос алтан медаль хүртжээ.

Өмнөх улирлын US Open-ий аварга бол Испанийн теннисчин Карлос Алькарас бөгөөд тэрбээр шөвгийн наймд Шелтонд хожигдсон байна.  

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн