МАДРИД, 2026 оны есдүгээр сарын 13. /ТАСС/. Испанийн аварга шалгаруулах тэмцээний V тойрогт “Реал” баг өөрийн талбайд “Райо Вальекано” багийг 4:1 харьцаагаар илт давамгайлан хожлоо.
Ялсан багаас Килиан Мбаппе /14, 90 дэх минут/, Альваро Каррерас /17/, Жүд Беллингем (35) нар гоол оруулсан бол хожигдсон багаас Серхио Камельо /51/ гоолджээ.
Мбаппе эхний гоолоо 11 м-ийн торгуулийн цохилтоор оруулсан байна. Одоо Мбаппе, Камельо нар тус бүр 6 гоол оруулснаар Испанийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг хамтдаа тэргүүлж эхэллээ.
Мөн Английн шигшээгийн хагас хамгаалагч Беллингем “Реал”-ын бүрэлдэхүүнд 49 дэх гоолоо оруулсан байна. Тэрбээр энэ үзүүлэлтээр З.Зидан, Давор Шукер нартай эн зэрэгцлээ. 49 гоол оруулахын тулд Беллингем 146 тоглолтод оролцсон бол Зидан 227 тоглолтод, Хорватын шигшээгийн довтлогч асан Д.Шукер 109 тоглолтод оролцжээ.
Улирал эхэлснээс хойш 5 тоглолтод 4 хожсон “Реал” баг 12 оноотой болсноор Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүснэгтэд “Барселона”-г гүйцэж түрүүллээ. Гэхдээ барселоначууд өнөөдөр 5 дахь тоглолтоо хийх юм.
Дараагийн тойрогт Мбаппегийн баг 15-ны өдөр “Эльче” багтай талбайд нь тоглоно.
