Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны тухай болон “Лос-Анжелес 2028” олимпын наадмын тухай мэдээллийг сонсож хэлэлцсэн байна. Үндэсний шигшээ багийн тамирчдын 2028 оны Лос-Анжелесийн олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээнд оролцох, бэлтгэл сургалтыг хангахад зарцуулах зардал, тамирчид, дасгалжуулагчдын цалин хөлсийг төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийг хэлэлцүүлэх үеэр нэмж тусган санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт даалгажээ.
Мөн Японы Айчи муж, Нагояа хотноо хотод найм хоногийн дараа эхлэх Азийн зуны спортын XX наадам болон Азийн пара V наадамд оролцох Монголын баг тамирчдын тус улсад байх үеийн хоол, байрны зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
