Улаанбаатар //. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Францын сургалт, судалгааны тэргүүлэх төв Парис Политехникийн институтын Ерөнхийлөгч, удирдлагуудтай уулзаж, дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Айчлалын үеэр Монгол Улсын инженер, технологийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийг IP Paris-тай хамтран ажиллах санал тавив.
Парис Политехникийн институт (Institut Polytechnique de Paris) нь Францын инженерчлэл, технологи, байгалийн ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч 5 их сургуулийг (École Polytechnique, ENSTA Paris, ENSAE Paris, Télécom Paris, Télécom SudParis) нэгтгэсэн эрдэм шинжилгээ, сургалтын томоохон их сургууль юм.
Times Higher Education (THE) дэлхийн эрэмбээр 68-д ордог бөгөөд Нобелийн 6, Фиелдс 4 эрдэмтэн тус сургуулиас төрөн гарчээ.
