НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 10. /ТАСС/. Казахстаны теннисчин Елена Рыбакина US Open тэмцээний хагас шигшээд шалгарснаар Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааг тэргүүлэх нь тодорхой боллоо.

Тэрбээр шөвгийн наймд Хятадын тамирчин Жэн Цинвэнийг 3:6, 6:1, 6:4 харьцаагаар хожсон бөгөөд одоо хагас шигшээд АНУ-ын Коко Гауф, ОХУ-ын Мирра Андреева нарын хожсонтой нь тоглоно.

Хагас шигшээд шалгарснаар Рыбакина хамгийн багадаа 8681 оноотой болж, бусад өрсөлдөгч нь түүнийг гүйцэх боломжгүй боллоо. Өмнө нь дэлхийн чансааг 2024 оны 10 дугаар сараас хойш Беларусийн теннисчин Арина Соболенко 100 долоо хоногийн турш тэргүүлж байлаа. Харин Рыбакина WTA-гийн чансааг тэргүүлэх 30 дахь тамирчин болж байна.

Өдгөө 27 настай Рыбакина WTA холбооны тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 13 удаа түрүүлжээ. Тэрбээр Москвад төрсөн бөгөөд 2018 оноос хойш Казахстаны нэрийн өмнөөс тоглож байгаа юм.

Өдгөө 23 настай Жэн Цинвэнь дэлхийн чансааны 121 дүгээрт бичигдэж байна. Тэрбээр WTA-гийн тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 5 удаа түрүүлснээс гадна 2024 онд Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарсан нь Их дуулгад үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Мөн Парис-2024 Олимпын наадмаас алтан медаль хүртжээ. Тэрбээр 2025 онд тохойндоо мэс засал хийлгэснээсээ хойш бараг тоглоогүй бөгөөд энэ удаагийн  US Open-ы шөвгийн наймд шалгарснаар чансааны эхний 60-д дахин бичигдэж магадгүй байна.  

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн