Хятад улсад “FISSURE Playground 3” тэмцээн өчигдөр/2026.09.08/ эхэлсэн. Нээлтийн өдөр Монголын хоёр баг болох “5star” болон “The MongolZ” нар хожигдож, улмаар өнөөдөр хоорондоо учраа таарав.
Тоглолт эхлэхийн өмнө цахим спорт сонирхогчид “The MongolZ”-ийг төвөггүйхэн өрсөлдөгчөө буулган авна гэж бодож байсан ч тийм зүйл болсонгүй. Сүүлийн гурван жил Монголдоо төдийгүй Азидаа дийлдэшгүй байсан “The MongolZ” баг 0-2 гэсэн харьцаатай дийлдэж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Монголчуудын эчнээ мэддэг “The MongolZ” нэгэнт үгүй болсныг батлах тоглолт болов. “Senzu” болон “mzinho” нар явж, “Techno” сэлгээнд сууснаар олон зүйл өөрчлөгдсөн. Үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирсэн “cobrazera” дээрх тоглолтод багаа манлайлсан ч шинэ тоглогчид болох “DarkMeister”, “tikuak” нар хувь үзүүлэлтээрээ сүүл мушгив.
Нөгөө талд “5star” баг сүүлийн үед сайн формтой байгаа. Монголынхоо бүхий л шилдэг багуудыг ялж, Азидаа тодорч буй. Өнөөдөр тэднээс “rate”, “NEUZ” тэргүүтэй тоглогчид гялалзав. Хэзээнээсээ Монголдоо танигдсан тэд одоо л олон улсад цойлж байна.
“The MongolZ”-ийн дараагийн тэмцээн нь ирэх сарын 24-нд эхлэх Бухарестын “PGL Masters” тэмцээн. Харин “5star” маргааш ээлжит тоглолтоо хийнэ.
