Манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт Чингис хаан Үндэсний музейд өчигдөр зочиллоо.
Хүндэт зочныг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч Монголын эзэнт гүрэн, Их хаадын түүх, соёл иргэншлийн үнэт үзмэрүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Музейд зочлох үеэр Ерөнхийлөгч Яков Милатович талархлаа илэрхийлж, музейн Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээснийг “Чингис хаан” үндэсний музей мэдээлэв.
