Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад 2026 оны 9 дүгээр сарын 8-10-нд төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн гэргий Милена Милатович, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэгийн хамт Чойжин ламын сүм музейд зочиллоо.
Музейд зочлох үеэр Монтенегро Улсын Тэргүүн хатагтай Милена Милатовичид Монголын түүх, шашин, соёлын өв, Чойжин ламын сүмийн түүх, уран барилга, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүдийн талаар тайлбар мэдээлэл хүргэв.
Зочдыг ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын Зөвлөх Б.Сэргэлэн, Чойжин ламын сүм музейн захирал Д.Мөнхчулуун болон айлчлалын бүрэлдэхүүний төлөөлөл хүлээн авч, музейн үзүүллэг, түүх, соёлын өвтэй танилцууллаа.
Чойжин ламын сүм музей нь Монгол Улсын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн өвийг хадгалан хамгаалж, судлан сурталчлахын зэрэгцээ олон улсын зочид, төлөөлөгчдөд Монголын соёлын өвийг таниулах, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
