Зеленский: Украинчууд Виткофф, Кушнер нарын ирэхийг удаан хүлээсэн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Стив Виткофф, Жаред Кушнер нар өнгөрсөн амралтын өдөр Киевт айлчилж, Украины албаныхантай энхийн хэлэлцээний асуудлаар ярилцлаа. Уулзалтын дараа тэд АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээг дахин эхлүүлэхийг шаардаж байна. Үүнээс өөрөөр ямар нэг тодорхой ахиц дэвшил энэ удаагийн яриа хэлэлцээнээс гараагүй бололтой. Украины ерөнхийлөгч Зеленский “АНУ-тай хийсэн яриа хэлэлцээний үеэр хэд хэдэн шинэ санаа гарсан” гэсэн боловч чухам ямар санаа гэдгийг тодорхой хэлээгүй байна.

Виткофф, Кушнер нар дайн эхэлснээс хойш анх удаа Киевт айлчилж буй юм. Тэд Киевт ирэхээсээ өмнө Москвад айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинтэй мөн уулзсан.

Кушнер яриа хэлэлцээний талаар мэдээлэл өгөхдөө “Стив бид хоёрын бодлоор зургаан сарын өмнөх шигээ гурван талт яриа хэлэлцээг дахин эхлүүлбэл үр дүнтэй байх болов уу. АНУ хэн нэгний өмнөөс ярьж байхаар талууд шууд өөр хоорондоо харилцвал дээр. Өмнөх гурван талт хэлэлцээний үеэр бүгд хоорондоо орос хэлээр ярьж, асуудлыг үнэхээр найрсаг уур амьсгалд хэлэлцэж байсан. АНУ энэ санаагаа талуудад дэвшүүлсэн байгаа, удахгүй ахиц гарах байх” гэжээ.

Зеленский түүний хэлснийг баталгаажуулж, “Бид гурван талт хэлэлцээг урагшлуулахын тулд боломжит бүхнийг хийх болно. Эсвэл гурван тал дээр Европын түншүүд нэмэгдэж болох юм. ОХУ юу гэх нь харж л байя” гэсэн байна.

Ням гаригт /2026.09.06/ болсон АНУ, Украины хэлэлцээний дараа Европын төлөөлөгчдийг оролцуулсан яриа хэлэлцээг Киев хотноо зохион байгуулжээ. Уг хэлэлцээнд Их Британи, Франц, Германы албан тушаалтнууд оролцсон байна. Украины ерөнхийлөгчийн албаны зүгээс яриа хэлэлцээнд оролцогчдод зориулж “Киевийн дэглэм” гэсэн бичигтэй подволк бэлдсэн байжээ.

Уулзалтын өмнө Зеленский АНУ-ын ерөнхийлөгчид талархахаа мартаагүй. Тэрбээр аюулгүй байдлыг хангаж, айлчлал зохион байгуулах боломж олгосон Трампад талархаад, украинчууд Виткофф, Кушнер нарын ирэхийг удаан хүлээсэн гэжээ.

Виткофф, Кушнер нар Москвагаас Киев хүрэх замдаа Польшийн Жешув хотод саатсан байна. Төлөөлөгчид тэндээсээ галт тэргээр Киев хүрчээ. Виткофф хэлэхдээ “Би галт тэргэнд дургүй. Би галт тэргэнд бүр хайртай” гэжээ. Орос, Украин улсууд АНУ-ын төлөөлөгчдийн айлчлалыг тохиолдуулан 72 цагийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн аж. Гэхдээ энэ нь зөвхөн хоёр улсын нийслэлд л хамаатай тохироо байсан.

Russian President Vladimir Putin greets Jared Kushner, U.S. President Donald Trump's son-in-law, and U.S. Special Envoy Steve Witkoff during a meeting at the Kremlin in Moscow, Russia, September 5, 2026. Sputnik/Gavriil Grigorov/Pool via REUTERS ATTENTION EDITORS – THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн