“NBA”-ийн од Дуайт Ховард өөрийн 3.9 дагагчтай цахим хуудсаараа дамжуулан монголд ирж буйгаа зарлаад байсан билээ.
Тэгвэл “NBA”-ийн аварга, найман удаагийн бүх одод Дуайт Ховард өнөөдөр Монгол Улсад ирж “SG Apes” багт нэгдлээ. Түүний хувьд энэ улиралд “SG Apes”-аас жилийн 250 мянган ам.доллар цалинтай тоглох гэж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээллээд байгаа билээ. Тэрбээр энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр болох “SG Apes” болон “Сэлэнгэ Бодонс” багуудын бооцоот халз тоглолтод оролцохгүй гэж мэдэгдсэн.