Орос, Беларусийн сагсан бөмбөгчдөд тавьсан хоригоо FIBA цуцалжээ

МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 2 /ТАСС/. Оросын тамирчид, дасгалжуулагчид, шүүгчдэд тавьсан хоригоо Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ цуцлахаар шийдвэрлэсэнд талархаж байгаагаа ОХУ-ын Спортын сайд, Оросын Олимпын хорооны дарга Михаил Дегтярев Телеграм сувгийн хуудсандаа илэрхийлэн бичжээ.

Өмнө мэдээлснээр, 5×5, 3×3 төрлүүдэд Орос, Беларусийн сагсан бөмбөгчид, дасгалжуулагчид, шүүгчид, мөн комиссарууд болон бусад албаны хүмүүст тавьсан хоригоо цуцлах шийдвэрийг FIBA гаргасан юм. Харин 3х3 төрлөөр Оросын шигшээ багууд 2028 оны Олимпын наадам болон бусад тэмцээнд оролцох эсэх асуудлыг 12 дугаар сард FIBA-гийн Төв зөвлөл хэлэлцэнэ.

“Сонгодог сагсан бөмбөг ба 3×3 төрөлд Орос, Беларусийн тамирчдад тавьсан хоригоо цуцлах тухай FIBA-гийн Гүйцэтгэх хорооны шийдвэрт талархаж байна. Ийм шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа бусад холбоодын хувьд энэ нь “маш гоё дамжуулалт байлаа” хэмээн Дегтярев бичжээ.

Ташрамд дурдахад, энэ оны дөрөвдүгээр сард 3х3 төрөлд 21-ээс доош насны Орос, Беларусийн залуучуудын шигшээ багуудад тавьсан хориго ФИБА цуцалсан юм. Энэ төрөл ангилалд Оросын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Үндэстнүүдийн лигийн конференцуудад аваргалсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн