Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улс, ОХУ-ын төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл уулзаж, Байгаль нуур, Сэлэнгэ мөрний сав газрын усны нөөц, экосистемийн хамгаалал, ойжуулалт, хамтарсан судалгаа, төслийн боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн усны нөөцөд үүсэж болзошгүй эрсдэл, Сэлэнгэ мөрний сав газрын ойжуулалт, ургамлан бүрхэвчийг нэмэхийн ач холбогдлыг онцолж, шинжлэх ухааны үндэслэлтэй хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэхээр зарчмын ойлголцолд хүрэв.

Цаашид хоёр талын байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоотой хамтарсан ажлын механизм бүрдүүлж, мэдээлэл, судалгааны үр дүн солилцох, хамтын ажиллагааг санамж бичгээр албажуулах боломжийг судлахаар боллоо. Ус, ой, экосистемээ хамгаалах хамтын ажиллагааг шинжлэх ухаанд тулгуурлан бэхжүүлэх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн